АТГ: Албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан болох нь тогтоогдоод байгаа

АТГ-аас нүүрсний хэрэгтэй холбогдуулан хэрэг бүртгэлийн 11, мөрдөн байцаалтын долоон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ажээ. Энэ талаар АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, “АТГ нь нүүрсний хэрэгтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” компаниудын эрх бүхий албан тушаалтнууд тендэр сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн С тусгай зөвшөөрөл олгох, нүүрс тээврийн төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгосон, хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэг бүртгэлийн 11, мөрдөн байцаалтын долоон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн байцаалтын долоон хэрэгт холбогдуулан 47 обектод нэгжлэг хийсэн. Хэрэг … Continue reading АТГ: Албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан болох нь тогтоогдоод байгаа